Загварын нэр
  • Ажилласан жил тогтоолгох
  • Зээлийн гэрээний нэхэмжлэл
  • Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах
  • Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах
  • Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  
  • Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
  • Ажилласан жил тогтоолгох
  • Гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт
  • Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Аав, Ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Нас тогтоолгох тухай
  • Эрэн сурвалжлуулах тухай
  • Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах
  • Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • 2,000,000 төгрөг гаргуулах тухай
  • Өмчлөгчөөр тогтоолгох тухай
  • Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай
  • Загварын нэр: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах

    ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

    ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

    Он сар өдөр                                                                                          Есөнбулаг сум

    Нэхэмжлэгч: /нэхэмжлэгчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/ 

    Хариуцагч: / хариуцагч байгууллагын нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/  Жишээ нь: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... –р сургууль.

    Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай

    Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Миний бие  Доржийн Мэндсайхан нь 2009 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... –р сургуульд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус сургуулийн захирал .... нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №25 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ... сургуулийн захиралын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №25 дугаар тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

     

    Нэхэмжлэл гаргасан Д.Мэндсайхан

     

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    1. НЭХЭМЖЛЭЛ 2 ХУВЬ
    2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
    3. АЖИЛД ТОМИЛСОН ТУШААЛ
    4. АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ТУШААЛ
    5. ЦАЛИНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ /НД-ын шимтгэл болон ЭМ-ийн шимтгэл хасаад гар дээр хэдэн төгрөгний цалин авдаг талаар байгууллагын нягтлан бодогчийн гаргасан тодорхойлолт/
    6. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
    7. ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ