Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: /хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Миний бие Доржийн Мэндсайхан нь 2000 онд Д.Гантулгатай танилцаж, улмаар хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор хурим найраа хийж и гэрлэлтээ батлуулна гэж ярьсан байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй байсан юм. 2003 онд хүү Лувсанг төрүүлсэн. Хүүгээ төрүүлээд 3 сар болж байхад нөхөр маань 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Хүү Лувсан маань надаар овоглодог учраас тэжээгчээ алдсны тэтгэлэг гаргуулах гэтэл овог нь зөрсөн учир тэтгэлэг тогтоолгох боломжгүй болсон юм. Иймд талийгаач Д.Гантулга бид хоёрыг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргасан Д.Мэндсайхан
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хүсэлт
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ
- НАС БАРСНЫ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР
- ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР