Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Дорж овогтой Мэндсайхан миний бие нь 1965 оны 04 сарын 27-нд Баян-Уул суманд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг Мэндээ гэж дууддаг байсан юм. 1983 онд Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилд орж хөдөлмөрийн дэвтэр авахад миний нэрийг гэрийнхний дууддаг Мэндээ нэрээр нь бичсэн байсан. Энэ шалтгааны улмаас ажилласан жил дутуу тооцогдон, тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон юм.
Иймд энэхүү хөдөлмөрийн дэвтэрийг миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн Доржийн Мэндсайхан нэрээр нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- ХӨДӨЛМӨРИЙН ДЭВТЭРИЙН ХУУЛБАР /НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙХ/
- АРХИВЫН ЛАВЛАГАА / ТУХАЙН ОНД ХАМААРАХ ЛАВЛАГАА/
- ТӨРСНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА
- ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ЭСХҮЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОЛТЫН ЛАВЛАГАА
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ