Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: /хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийг хүртэл хаана ямар ажил эрхэлж байсан байдлыг товч бичих/
Жишээ нь: 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: /Хэдээс хэдэн онд хаана, ямар ажил хийж байсан байдлыг тогтоолгох болон ямар шалтгааны улмаас шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагатай байгаа, хүсэлтийн утгаа тодорхой бичих/
Жишээ нь: Өрнөх овгийн Нэмэхийн Энхээ миний бие 1962 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Одоо 57 настай. Би 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16 нас хүрч 1978 оны 04 дүгээр 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. 1981 оны 06 дугаар сарын 15-нд цэрэгт татагдаж, 1984 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдэлдээ малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1978-1981 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу, гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг сумын тоо бүртгэгч аваад алга хийсэн /архивын лавлагаан дээр нэр зөрчилтэй гарсан гэх мэт бусад шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон шалтгааныг бичих/ тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1978 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргасан: Нэмэхийн Энхээ
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- АРХИВЫН ЛАВЛАГАА / ТУХАЙН ТОГТООЛГОХ ОНД ХАМААРАХ ЛАВЛАГАА/
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ
ШААРДЛАГАТАЙ БАРИМТ МАТЕРИАЛ ДУТУУ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТУХАЙН ОНД ХАМААРАХ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАТЛАХ, ХАМТ ОЛНООР АВАХУУЛСАН ЗУРАГ, БАЯРЫН БИЧИГ, ДИПЛОМ Г.М БАРИМТУУДЫН ЭХ ХУВЬ БОЛОН НОТАРИАТААР БАТЛУУЛСАН ХУВИЙГ ХА ВСАРГАЖ БОЛНО.
- НЭРНИЙ ЗӨРЧИЛТЭЙ ТОХИОЛДОЛД ТӨРСНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН ЛАВЛАГАА, ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ЛАВЛАГАА ЗЭРЭГ БАРИМТУУДЫГ ХАВСАРГАЖ ИРҮҮЛНЭ. МӨН АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ ТОГТООХДОО ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ НЭРЭЭР ТОГТООГДОХ УЧИР НЭРНИЙ ЗӨРЧЛИЙН ТАЛААР ХҮСЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ ХЭСЭГТ НЭР ЗӨРЧИЛТЭЙ БАЙГАА УЧИР ГЭЖ ТОВЧ ДУРДАНА.