Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: 1995 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Дорж овогтой Мэндсайхан миний бие нь 1965 оны 04 сарын 27-нд Баян-Уул суманд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг Мэндээ гэж дууддаг байсан юм. Миний бие 1983 оноос Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах үеэс өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1992-2016 он хүртэлх А дансны лавлагаан дээр миний нэр зөрүүтэй гарсан учир Нийгмийн даатгалын хэлтэсээс миний тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр А дансны нэрний зөрчлийг тогтоолгож ир гэсэн юм.
Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1995 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- МАЛЫН А ДАНСНЫ АРХИВЫН ЛАВЛАГАА
- ТӨРСНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА
- ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ЭСХҮЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОЛТЫН ЛАВЛАГАА
- ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ЭХИЙН “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГИЙН ЛАВЛАГАА
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ