Загварын нэр
  • Ажилласан жил тогтоолгох
  • Зээлийн гэрээний нэхэмжлэл
  • Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах
  • Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах
  • Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  
  • Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
  • Ажилласан жил тогтоолгох
  • Гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт
  • Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Аав, Ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Нас тогтоолгох тухай
  • Эрэн сурвалжлуулах тухай
  • Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах
  • Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • 2,000,000 төгрөг гаргуулах тухай
  • Өмчлөгчөөр тогтоолгох тухай
  • Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай
  • Загварын нэр: Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах

    ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

    ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

     

    Он сар өдөр                                                                                          Есөнбулаг сум

     

    Нэхэмжлэгч: /нэхэмжлэгчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/ 

    Хариуцагч: / хариуцагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/

    Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах

    Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Миний бие Доржийн Мэндсайхан нь 1979 оны 06 сарын 26-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Нөхөр болох Болдын Баттай 2001 онд танилцаж, 2002 онд гэр бүл болсон юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2002.12.12-нд охин Б.Долгор, 2005.02.15-нд хүү Б.Дорж нар төрсөн юм. Эхний жилүүдэд гэр бүл маань сайхан амьдарч байсан боловч 2006 оноос эхлэн Б.Бат нь архи ихээр уух болж, гэр орондоо ирэхгүй хэд хоногоор гадуур явах нь олширсон. Гэртээ агсам согтуу тавьж, намайг  хүүхдүүдийн дэргэд зодож, хүчирхийлэх болсон. Энэ бүх хугацаанд би хүүхдүүдээ бодож тэсдэг байсан боловч намайг 2014.05.11-ний өдөр хэвтэрт ортол зодож, манай ойр хавийн хүмүүс цагдаа дуудаж өгсөн. Одоо миний бие өвчин шаналгаа ихтэй байгаагийн дээр хүүхдүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй болж, ааш зан нь өөрчлөгдөх болсон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэд насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож, бидний дундын эд хөрөнгө болох 3 өрөө байр, суудлын автомашиныг охин хүү хоёрын нэр дээр шилжүүлж өгнө үү.

    Нэхэмжлэл гаргасан: Доржийн Мэндсайхан

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    1. НЭХЭМЖЛЭЛ 2 ХУВЬ
    2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
    3. ХҮҮХДҮҮДИЙН ТӨРСӨНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР /НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙХ/
    4. ӨРХИЙН ЭМЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
    5. ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ /НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙХ/
    6. ОРШИН СУУГАА ГАЗРЫН ТОДОРХОЙЛОЛТ
    7. ДУНДЫН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ, ҮНЭЛГЭЭ БОЛОН АВАХЫГ ХҮССЭН ЭД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ БҮХИЙ ЖАГСААЛТ
    8. ТӨЛБӨРИЙН ДААЛГАВРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
    9. ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ