Загварын нэр
  • Ажилласан жил тогтоолгох
  • Зээлийн гэрээний нэхэмжлэл
  • Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах
  • Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах
  • Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  
  • Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
  • Ажилласан жил тогтоолгох
  • Гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт
  • Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Аав, Ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Нас тогтоолгох тухай
  • Эрэн сурвалжлуулах тухай
  • Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах
  • Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • 2,000,000 төгрөг гаргуулах тухай
  • Өмчлөгчөөр тогтоолгох тухай
  • Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай
  • Загварын нэр: Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  

     ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

    ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

    Он сар өдөр                                                                                           Есөнбулаг сум

    Нэхэмжлэгч: /нэхэмжлэгчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/ 

    Хариуцагч: / хариуцагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/

    Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  

    Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Доржийн Мэндсайхан миний бие 20... оны 2 дугаар сарын 15-ны өдөр ......ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Оргил хорооллын нутаг дэвсгэрт 8 айлын орон сууцны барилгаас 60м2 талбай бүхий 3 өрөө байрыг 1м2 талбайг ..........төгрөгөөр тооцож бүгд ...............төгрөгөөр худалдан авахаар болсон.

                Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн урьдчилгаа 45 хувь болох ..... төгрөгийг төлсөн. 2016.04.05-ны өдөр үлдэгдэл мөнгө болох ......төрөгийг гүйцээн тушааж, төлбөрийг үлдэгдэлгүй болсон. Уг барилгыг 20...-...-...-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний ......-д заасан барилгыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, захиалагчид төлөх ёстой гэсэн заалт хэрэгжээгүй гэж үзэж байна. 20...-...-...-ны өдөр ....... ХХК-аас 01/063 тоот мэдэгдэл ирүүлж, гэрээний ... заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Д.Мэндсайхан миний хохиролыг барагдуулж, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги болох ..........төгрөгийг......ХХК-аас гаргуулж өгнө үү.

    Нэхэмжлэл гаргасан Д.Мэндсайхан

     БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    1. НЭХЭМЖЛЭЛ 2 ХУВЬ
    2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
    3. ГЭРЭЭНИЙ ХУВИЙГ НОТАРИАТААР БАТЛУУЛСАН ХУВЬ
    4. ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТУШААСАН БАРИМТ /Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрт бодож төлнө. Гэрээний үнийн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийг бодож төлнө/
    5. ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ