Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: Эрэн сурвалжлуулах тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Миний бие Б.Тулгатай 2010.02.15-нд зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Б.Тулга нь тухайн үед Жаргалант багийн 4.30 тоотод оршин сууж, хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Зээлийн гэрээ байгуулж, 2 сарын зээлийнхээ хүүг төлөөд, 2010.04 сараас эхлээд төлөхөө байсан юм. Эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, гэрт нь очихоор хот явсан хөдөө явсан гээд уулзахаа больсон юм. Одоо хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Б.Тулгыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Б.Тулгын эхнэр нь Алтайн хүдэр ХХК-д ажилладаг. Төрсөн эгч нь 3 дугаар сургуульд ажилладаг. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.
Хүсэлт гаргасан: Доржийн Мэндсайхан
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛБАР /НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙХ/
- ЭРЭН СУРВАЛЖЛУУЛЖ БУЙ ИРГЭНИЙГ ТУХАЙН ХАЯГ ДЭЭР ОРШИН СУУДАГГҮЙГ ТОДОРХОЙЛСОН БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ