Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: .......дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Дорж овогтой Мэндсайхан миний бие нь 1965 оны 04 сарын 27-нд Баян-Уул суманд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг Мэндээ гэж дууддаг байсан юм. 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн алба хаах хугацаанд цэргийн батлах дээр миний нэрийг гэрийнхний дууддаг Мэндээ нэрээр нь бичсэн байсан. Энэ шалтгааны улмаас ажилласан жил дутуу тооцогдон, тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон юм.
Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн ..... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Доржийн Мэндсайхан мөн болохыг тогтоож өгнө үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- ЦЭРГИЙН БАТЛАХ
- ТӨРСНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА
- ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ЭСХҮЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОЛТЫН ЛАВЛАГАА
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ