Загварын нэр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Он сар өдөр Есөнбулаг сум
Хүсэлт гаргагч: / хүсэлт гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/
Хүсэлт: 1995 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
Хүсэлтийн утга, үндэслэл: Дорж овогтой Мэндсайхан миний бие нь 1965 оны 04 сарын 27-нд Баян-Уул суманд төрсөн. Би 8-р анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. Аав маань 2000 онд нас барсан бөгөөд би ээждээ хань бараа болон байсан. Би одоог хүртэл гэр бүлтэй болоогүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2000 оны малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм.
Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1995 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийнхээ байсныг тогтоож өгнө үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- ХҮСЭЛТ 1 ХУВЬ
- ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
- ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
- А ДАНСНЫ АРХИВЫН ЛАВЛАГАА
- ТӨРСНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА
- ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ЭСХҮЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОЛТЫН ЛАВЛАГАА
- ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ЭХИЙН “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГИЙН ЛАВЛАГАА
- ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ