-1

“Судалъя, мэдье, сэргийлье” нөлөөллийн аяны хүрээнд арга хэмжээ зохион байгууллаа.

2021-04-23 11:05:07    |   90

\"\"
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчийг авлигын гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх, тэднийг соён гэгээрүүлэх замаар авлигын гэмт хэргийг бууруулах, хууль тогтоомжийг байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаар судлуулж, танилцуулж, нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “Судалъя, мэдье, сэргийлье” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ.
\"\"
Тус аянд Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газрын хамт олон нэгдэж, хууль тогтоомжууд бүхий хавтас, брошуруудыг танилцуулж, өнөөдөр /2021.04.23/ шүүгч, ажилтнуудын дунд хууль тогтоомжтой холбоотой мэдлэг бататгах зорилгоор асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа хамгийн олон асуултад зөв хариулан тэргүүлж, 2 дугаар байрт тус шүүхийн шүүгчийн туслах Л.Отгонбаяр шалгарсанд хамт олны зүгээс талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

. . .