-1

“ШҮҮХ-МИНИЙ НҮДЭЭР” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭВ

2025-04-14 00:00:00    |   22

Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцсон сурагчдын дунд “ШҮҮХ-МИНИЙ НҮДЭЭР” эсээ бичлэгийн уралдаан явуулсан билээ. 


Тус уралдаанд 11 дүгээр ангийн сурагч П.Лхагвамаа, Э.Чанарав нарын бичсэн эсээ шалгарсан бөгөөд сурагчдад талархал, мөнгөн шагналыг өнөөдөр /2025.04.14/ гардууллаа.


Уралдааныг шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан зохион байгуулсан ба сурагчид шүүхтэй танилцаж, өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж бичсэн эсээг та бүхэнд толилуулж байна.

Эсээг үзэх бол энд дарна уу.


Уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье!

 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .