-1

“ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026-04-24 00:00:00    |   36

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд энэ удаагийн сургалтад Говь-Алтай аймгийн сумдад оршин суух бүртгэлтэй боловч аймгийн төвд амьдардаг иргэдийг хамрууллаа.

Сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр удирдан явуулж, шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг иргэдийн төлөөлөгчдөд сургалт орсон ба Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр нар шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд хандан үг хэлж, шүүх тус бүрийн хэргийн харьяалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүх хуралдааны явц, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож, санал, дүгнэлт гаргахын ач холбогдол зэргийн талаар нэмэлт мэдээлэл өглөө.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .