-1

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хуваарилах журмын зарим хэсгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

2021-04-23 11:03:02    |   94

\"\"
Шүүхийн 4 дүгээр сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/23 дугаар тушаалаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсаны дараа уг нэхэмжлэл дахин ирсэн тохиолдолд хуваарилах ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комисс томилогдож, комиссын даргад шүүгчийн туслах Ө.Халиунаа, нарийн бичгийн даргад шүүгчийн туслах Ц.Чанцалдулам, гишүүдэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, Ө.Нармандах, Т.Уугандарь нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. 
\"\"
Дээрх чиглэлээр хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг өнөөдөр /2021.04.23/ комиссын дарга бөгөөд шүүгчийн туслах Ө.Халиунаа шүүгч, ажилтнуудад танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойллоо.

. . .