“Судалъя, мэдье, сэргийлье” нөлөөллийн аянд нэгдлээ.
2021-04-16 10:53:25 | 93Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчийг авлигын гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх, тэднийг соён гэгээрүүлэх замаар авлигын гэмт хэргийг бууруулах, хууль тогтоомжийг байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаар судлуулж, танилцуулж, нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “Судалъя, мэдье, сэргийлье” нөлөөллийн аяныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус аянд Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газрын хамт олон нэгдэж, өнөөдөр /2021.04.16/ хууль тогтоомжийн гарын авлага, зурагт танилцуулга зэргийг хүлээн авлаа.
. . .