МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛД ДОТООД ХЯНАЛТ-ШАЛГАЛТ ХИЙЖ, ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ
2025-05-02 00:00:00 | 23Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон бусад холбогдох журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлж, хэрэгжүүлэх, ажил сайжруулах зорилгоор Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажилд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ явуулж, өнөөдөр /2025.05.02/ үр дүнг шүүгч, ажилтнуудад танилцууллаа.
Танилцуулгын төгсгөлд шүүгч, ажилтнуудын зүгээс анхаарах асуудлуудын талаар саналаа илэрхийлсэн бөгөөд Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярцэцэг илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .