-1

САНАЛ АСУУЛГЫН ДҮНГЭЭС ХАРАХАД ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

2025-05-02 00:00:00    |   16

 

“Хуульчийн Про Боно өдөр-2025” арга хэмжээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж өнгөрлөө. Энэ үеэр шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй 81 иргэнээс шүүхийн үйлчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар санал асуулга авч, судалгааны үр дүнг өнөөдөр /2025.05.02/ шүүгч, ажилтнуудад танилцууллаа.


Судалгаанд оролцсон нийт иргэдийн 55 хувь нь шүүхийн цахим хуудаснаас мэдээ, мэдээллийг авдаг гэсэн дүн гарсан тул цаашид шүүхийн цахим хуудас, нүүр хуудасны мэдээллийг тогтмол шинэчилж, иргэдэд зориулсан мэдээллийг түгээж ажиллах шаардлагатай байна.


Мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжийн талаар болон хэрэг маргааны шийдвэрлэлтийн хугацаа, гэр бүлийн эрх зүйн маргаан, иргэний эрх зүйн маргааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ялангуяа хөдөө орон нутгийн малчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах санал хүсэлтийг ихэвчлэн гаргасан байна.

 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .