-1

Гадна орчинд цэвэрлэгээ, ариутгал хийж, мод тарив.

2021-05-15 11:06:46    |   87

\"\"
Шүүхийн 5 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2021.05.15/ цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, шүүхийн байрны гадна орчныг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, мод тарьлаа.
\"\"
Жил ирэх тутамд цөлжилт эрчимжиж, хүмүүсийг хариуцлагатайгаар, өргөн олноороо мод тарьж ургуулахыг ЭХ ДЭЛХИЙ сануулсаар байгаа тул иргэн бүр хойч үедээ сайн сайхан дэлхийг үлдээх том үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны \"Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай\" 63 дугаар зарлигийн хүрээнд нийт шүүгч, ажилтнууд нэгдэж, аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн багахан хувь нэмрийг оруулж, шүүхийн байрны гадна талбайд 20 ширхэг хайлаас мод шинээр тарьж, өмнө жилүүдэд тарьсан моддын хөрсийг сайжруулан, усалгаа хийлээ. 
\"\"
\"\"
Үүний хажуугаар шүүхийн байрны орчмын 50 метр газрыг цэвэрлэж, хогийг хогийн цэгт хүргэж, гадна талбай, явган хүний замыг ариутган халдваргүйжүүлж, шүүгч, ажилтнууд болон шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, үйлчлүүлэх эрхийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
\"\"
Мөн Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор чацаргана, аньсны өтгөрүүлсэн шүүсийг нийт шүүгч, ажилтнуудад өгч, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүллээ.
\"\"
\"\"
\"\"

. . .