-1

Цахим уулзалт зохион байгууллаа.

2021-05-21 11:11:25    |   89

\"\"
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиглэлээр тус шүүхийн Тамгын газраас санаачлан сумдын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнууд, Тамгын газрын дарга нарыг оролцуулан цахим уулзалтыг өнөөдөр /2021.05.21/ зохион байгууллаа. 
\"\"
Тус уулзалтаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн сумдад оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаанд үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлах талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгч, асуусан асуултад хариулсан юм.
\"\"
Уулзалтын үр дүнд шүүхээс иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан гарын авлага, тараах материал, тус аймагт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчдийн танилцуулга, шүүхийн Мэдээлэл лавлагааны албаны утас зэрэг шаардлагатай материалыг тухайн сумын Засаг Даргын Тамгын газарт тус тус хүргүүлэхээр болсон бөгөөд Засаг Даргын Тамгын газар нь тухайн материалыг хэвлэн олшруулж, мэдээллийн самбартаа байршуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 
Уулзалтад идэвхтэй хамрагдаж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан сумдын нийгмийн ажилтнууд болон Тамгын газрын дарга нарт талархал илэрхийлье.

. . .