\"АХА\" тэмцээн зохион байгууллаа.
2021-05-27 11:14:08 | 89Тус Шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтны хөгжлийг дэмжих, тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх, сорих зорилгоор сар бүр тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.
4 дүгээр сард \"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирлыг зохицуулах, ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль\"-ийн хүрээнд асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан бол энэ сард Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын дунд асуулт хариултын АХА тэмцээнийг өнөөдөр (2021.05.27) зохион байгууллаа.
Тус тэмцээнийг шүүхийн 5 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан зохион байгуулсан ба бусдаасаа олон асуултад зөв хариулсан Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг тэргүүлж, 2-р байрт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах, 3-р байрт шүүгчийн туслах Л.Түвшинбаяр нар тус тус шалгарсанд хамт олны зүгээс баяр хүргэлээ.
. . .