-1

Шинээр батлагдсан журам болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцууллаа.

2021-11-02 15:17:58    |   95

\"\"
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан.
\"\"
Тус журмын хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр /2021.11.02/ Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Баасанцэрэн шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч, шүүх тус бүрийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан журамтай хэрхэн нийцэж байгаа, нарийвчлан журамлах шаардлагатай асуудлуудыг тус тус танилцуулж, асуусан асуултад хариулт өглөө.
\"\"
Үүний дараа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн боловсруулж байгаа “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”, “Шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулж, журмын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гаргасан шүүгч, ажилтны саналыг хүргүүлэхээр боллоо.
\"\"

. . .