Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа.
2021-10-29 15:11:37 | 94Тус Шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон шүүхийн 10 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу Шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/46 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг өнөөдөр /2021.10.29/ зохион байгууллаа.
Уралдааныг шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг бүрдүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох, тэднийг дэмжин урамшуулах зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба онооны нийлбэр дүнгээр тэргүүлж,
1 дүгээр байрт сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа,
2 дугаар байрт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
3 дугаар байрт сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Хишигжаргал
нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсанд хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
. . .