“Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам” сэдэвт сургалт зохион байгууллаа.
2021-10-28 15:07:31 | 96Шүүхийн 10 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан өнөөдөр /2021.10.28/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”, “Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл”, “Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл”, “Баталгааны тэмдгийн загвар”-уудыг тус тус танилцуулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа удирдаж, сургалтын төгсгөлд асуусан асуултад хариулж, харилцан ярилцлаа.
Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд баталгааны тэмдгүүдийг хийлгэх ажлыг зохион байгуулж, захиалга өгсөн байна.
. . .