-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-02-21 00:00:00    |   34

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам"-ын талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл хийж, журмын хэрэгжилтийн талаар ярилцлаа.


Цахим хуудаст анхан болон давж заалдах шатны шүүхийн нээлттэй явагдсан шүүх хуралдааны бичлэгийг байршуулах ба авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хуралдааны явцыг шууд дамжуулан үзүүлэх юм. 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .