ХӨДӨЛМӨРИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ
2025-02-21 00:00:00 | 40Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхийн Тамгын газрын ажилтнуудын “Хөдөлмөрийн сэтгэл ханамжийн судалгаа” явуулж, өнөөдөр /2025.02.21/ дүнг шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
Шүүхийн Тамгын газрын ажилтнуудын хөдөлмөрийн сэтгэл ханамжийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг судлах, сэтгэл ханамжийг сайжруулах талаарх санал зөвлөмж боловсруулах зорилгоор хөдөлмөрийн сэтгэл ханамжийн судалгааг явуулсан бөгөөд тус судалгаанд 22 ажилтан буюу 88 хувь хамрагдсан байна.
Судалгааг ажлын сэтгэл ханамж, хамт олон, цалин хөлс, байгууллагын удирдлага, карьер өсөлт, цаашид анхаарах асуудал гэсэн агуулгын хүрээнд судалгааны асуулгын аргыг хэрэглэн зохион байгуулсан юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .