УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-20 00:00:00 | 35
Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Говь-Алтай аймгийн Архивын тасагтай хамтарсан уулзалт-ярилцлагыг өнөөдөр /2025.02.20/ зохион байгууллаа.
Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ “... Архивын баримт хэргийн гол нотлох баримт юм. Нотлох баримтыг анхдагч болон дамжмал, үүсмэл зэргээр ангилдаг бөгөөд хамгийн ач холбогдолтой анхдагч нотлох баримт нь аймгийн архивд хадгалагдаж байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архивын тасгаас лавлагаа, тодорхойлолт авч, хамтарч ажиллах тохиолдол гардаг. Тухайн тасгаас ирүүлж байгаа нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг...” гэдгийг дурдсан юм.
Уулзалт-ярилцлагад аймгийн Архивын тасгийн дарга П.Хулан, үндсэн 2 ажилтны хамт хүрэлцэн ирсэн бөгөөд Архивын тасгийн бүтэц, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа.
Уулзалт-ярилцлагын үеэр шүүгч, ажилтнуудын зүгээс асуулт асууж, харилцан ярилцаж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хэрэгжүүлэх асуудлуудыг хамтран тодорхойлсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР