ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭВ
2024-11-19 00:00:00 | 12Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг дарга нарт зориулсан сургалт-хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт 2024.11.18-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд тус сургалт-хэлэлцүүлэгт сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн урилгаар оролцлоо.
Сургалт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ аливаа шийдвэр бүхэн үр дагавартай байдгийг онцолж, эрх зүйн ойлголт, хууль хэрэглээ, шүүхийн тогтолцоо, хөдөлмөрийн болон төрийн албаны маргааны ялгаатай байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд багийн даргын оролцоо, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.
Сургалт-хэлэлцүүлэгт 300 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд гарын авлага, материал тарааж ажиллав.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР