“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-21 00:00:00 | 16Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, хортой код, спам, вирусээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Мэдээллийн аюулгүй байдал”
сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.11.21/ зохион байгууллаа.
Тус сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн удирдан явуулж, мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголт, хандалт, нууц үг, мэдээлэл шифрлэх тухай, ажлын байрны мэдээллийн аюулгүй байдал, зөөврийн төхөөрөмжийн аюулгүй байдал, интернэт сүлжээний аюулгүй байдал зэрэг агуулгын хүрээнд сургалтыг орлоо.
Сургалтын төгсгөлд оролцогчид Мэдээлэл технологийн мэргэжилтнээс сонирхсон асуултаа асууж, сургалтыг арга хэмжээг үнэлгээний хуудсаар үнэлсэн юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .