“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2024-11-18 00:00:00 | 19Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөөдөр /2024.11.15/ аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын танхимд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь хуулийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүргэх, шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилготой ба өдөрлөгт Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Архивын тасаг зэрэг байгууллагууд оролцлоо.
Өдөрлөгт эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, туслах ажилтан Н.Оюунчимэг нар иргэдэд нээлттэй үйлчилж, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, өргөдөл хүлээн авч, гарын авлага, брошур тарааж, иргэдийн сонирхсон асуултад хариулж ажиллав.
Мөн шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудас бөглүүлж, иргэдийн санал бодлыг судалж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР