-1

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

2023-03-06 17:42:30    |   90


Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн Ц нь “...сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ““Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэлд дурдсан болон түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл иргэн Ц-д согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч торгох шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна. 

Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэрийг эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заажээ.

Иймээс торгох шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн шийдвэрт оролцогчийн гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 
 
 
Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

. . .