Хуулийн этгээд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөх үүрэгтэй.
2023-03-15 17:49:52 | 90Хуулийн этгээд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж, төлөх үүрэгтэй.
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 14, Дугаар 4
Тоймын төрөл: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“Б” төрийн өмчит компаниас татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс: “1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. 2. Нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байхад татвар ногдуулсан” гэж, хариуцагчаас: “...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг тайлагнаж, төлөөгүй учир татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн” гэж маргадаг.
Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгөөр байгуулсан, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөхгүй. Учир нь зөвхөн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч компани граш, станцын барилга, бага далан, ашиглалтын тунель, үндсэн далан, богоош далан, оффисын байр зэрэг үл хөдлөх хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн, жил бүр элэгдлийн зардлыг тооцож ирсэн байх тул түүний үндсэн хөрөнгө “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-д хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийг нийтийн эзэмшлийн барилга байгууламжид тооцож татвараас чөлөөлөх үндэслэлгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар өмчийн бүх төрөлд хамаарагдах компани татвар төлөгч байхаар заасан тул нэхэмжлэгч компани уг албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн
. . .