-1

Дасгал хөдөлгөөний тухай ойлголт

2021-11-17 12:05:32    |   84

\"\"
Тус аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгч, ажилтнуудад аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, багш дасгалжуулагч С.Хатанбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дасгал хөдөлгөөний тухай ойлголт” сэвдээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дасгал, хөдөлгөөний тухай ойлголт, хүний биеийн чадвартай байх үе, биеийн тамирын боловсролын мэдлэг, бие бялдрын хөгжил, бие бялдрын бэлтгэлжилт, хөдөлгөөний үйлдэл, бие халаалтын дасгал хийх арга зэрэг асуудлуудаар сонирхолтой сургалт оров. 
\"\"
Бие халаалт муу хийснээс болж, ямар нэгэн уралдаан, тэмцээнд оролцож, бэртэл гэмтэлд өртдөг болохыг анхааруулж, урьдчилэн сэргийлэх дасгал хөдөлгөөнийг зөв хийхийг зааж зөвлөв.
\"\"
Сургалтанд цагираг хэрхэн ашиглаж, дасгал хөдөлгөөнийг хэрхэн зөв хийхийг өөрийн биеэр үзүүлэв.
\"\"
Багш, дасгалжуулагч С.Хатанбаатартаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөв.

. . .