-1

“Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” сэдвээр сургалт зохион байгууллаа.

2021-07-30 12:24:57    |   178

 
Шүүхийн 7 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилтны баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, батлагдсан стандарт, журмыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр /2021.07.30/ сургалт зохион байгууллаа.
Сургалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Сэргэлэнтөгс удирдаж, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-аар сургалт орж, харилцан ярилцаж, санал солилцлоо. phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Сургалтын төгсгөлд Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар шинэчлэн батлагдсан баримт бичгийн стандартын талаар мэдээлэл өгч, шүүхийн захиргааны ажилтан тус бүрт хүргүүлэхээр боллоо.

. . .