-1

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙВ.

2021-07-20 12:23:35    |   94


Шүүхийн 7 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжид зааснаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, зохион байгуулагч Н.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, тус Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа. 
\"\"
Удирдамжид заагдсан 8 чиглэлээр, 2021 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг илтгэх хуудсаар өнөөдөр /2021.07.20/ архив, бичиг хэргийн эрхлэгч болон шүүгчийн туслахуудыг байлцуулан танилцууллаа. 
\"\"
Шүүгчийн туслахууд болон архив, бичиг хэргийн эрхлэгчийн үйл ажиллагаандаа анхаарах, хэрэгжүүлэх асуудлуудыг тодорхойлж, асуусан асуултад хариулж, харилцан санал солилцсон ба комиссын зүгээс архив, бичиг хэргийн эрхлэгчид хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

. . .