-1

“Эрүүл мэндийн анхны тусламж” сэдэвт сургалт зохион байгуулагдаж, хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг манлайлагч залуучуудыг шагналаа.

2021-06-04 11:23:00    |   81

\"\"
Тус аймаг дахь Шүүхийн тамгын газар нь Аймгийн Улаан загалмайн хороотой 5 дахь жилдээ хамтран ажиллаж, жил бүр сургалт болон бусад хүмүүнлэгийн үйлсийн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж ирсэн. 
Шүүхийн 6 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2021.06.04/ “Эрүүл мэндийн анхны тусламж” сэдэвт сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.
\"\"
Сургалтыг Говь-Алтай аймгийн улаан загалмайн хорооны сургагч багш А.Цагаандарь-Эх удирдаж, эрүүл мэндийн анхны тусламж, түүний ач холбогдол, олон улсын стандартаар шинэчлэгдсэн асуудлууд, хэрхэн тусламж үзүүлэх, донорын тухай ойлголтын талаарх мэдээллийг өгч, ажилтнуудын асуусан асуултад хариулсан ба шүүхийн захиргааны ажилтнууд шүүх хуралдаанд оролцогч болон бусад иргэдэд шаардлагатай анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгээ дээшлүүлсэн юм. 
\"\"
\"\"
Сургалтын төгсгөлд гишүүний жилийн татварыг тасралтгүй төвлөрүүлж, хүмүүнлэгийн үйлсэд хамт олноо манлайлан үйл ажиллагаа зохион байгуулж, идэвхтэй оролцдог шүүгчийн туслах Ч.Энхтуяа, Б.Хишигжаргал нарыг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “Шилдэг залуу” алтан медалиар шагнасныг гардуулан өглөө. 
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг манлайлагч залуучуудад хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

. . .