-1

“Төрийн албаны шинэчлэл, ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт цахим сургалт явагдлаа.

2021-06-08 11:25:19    |   82

\"\"
Шүүхийн 6 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2021.06.08/ “Төрийн албаны шинэчлэл, ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалт явагдлаа. 
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулсан сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Итэшмаа удирдаж, Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үе шат, үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд батлагдсан журмууд, төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, тэдгээрийг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлуудын хүрээнд явууллаа.
\"\"
Сургалтын төгсгөлд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд цаашид цахимаар сургалт тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллах, Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гарагт цахимаар зохион байгуулагддаг сургалтад хамрагдаж, өөрсдийн мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай гэдгийг хэллээ.
Бидний саналыг хүлээн авч, хамтран ажилласан Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Итэшмаа танд талархал илэрхийлье.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .