ЦАГ БҮРТГЭЛИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.
2021-01-29 16:09:19 | 82Тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/07 дугаар тушаалаар томилогдсон комисс тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн тамгын газрын ажилтнуудын цаг бүртгэлийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр 2021.01.28-29-ний өдрүүдэд ажиллалаа.
Тус ажлын хүрээнд 2021 оны 01 дүгээр сард шүүгч, ажилтнууд төхөөрөмжид цагаа бүртгүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболдод танилцуулсан юм.
Коронавирус (COVID-19)-т халдварын үеийн нөхцөл байдалтай уялдуулан хурууны хээ болон кодоор бүртгүүлж байсаныг халж, зайнаас бүртгүүлэх зохицуулалт хийлээ.
. . .