-1

Хамтарсан уулзалт зохион байгуулав.

2021-01-28 16:07:42    |   78

Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан өнөөдөр /2021.01.28/ шүүх хуралдаан хойшилсон болон цагтаа эхэлж буй байдалд дүн шинжилгээ хийж, анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгууллаа.
\"\"
Тус уулзалтад сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Ч.Мөнхтуяа, шүүгч Г.Мөнхтулга, Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Билэгсайхан, орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сайнхүү болон хяналтын прокурорууд, прокурорын туслах, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.
\"\"
Уулзалтын эхэнд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа прокурорт буцаасан хэргүүдийн үндэслэл, прокуророос шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдал, шийтгэлийн хуудас хүчингүй болсон шалтгаан нөхцөлийн талаарх судалгааг танилцууллаа. 

Аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сайнхүү тус уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлж, тулгамдаж буй асуудлыг нэг мөр ойлгоход дөхөмтэй уулзалт болж байгааг дурдаад 2020 онд хяналт тавьсан хэргүүдийн тоон үзүүлэлт, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналуудыг хэлж, харилцан ярилцаж, санал солилцов.
Уулзалтын үеэр Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Билэгсайхан 2021 онд прокуророос шалтгаалсан шүүх хуралдаан хойшлолтыг таслан зогсоохоо илэрхийлж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэсэн ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.

. . .