Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
2021-01-29 16:10:59 | 87Говь-Алтай аймаг дахь шүүхүүд, Шүүхийн тамгын газар нь байршлын хувьд харьяалагдах \"Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн билээ.
Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан \"Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 ээлжээр шүүгч, ажилтнуудыг сахарын болон элэгний В, С вирус, хеликобактерийн халдвар илрүүлэх 4 төрлийн шинжилгээнд хамрууллаа.
Үзлэг, шинжилгээнд нийт 30 шүүгч, ажилтан хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авсан юм.
Мөн Коронавирус (COVID-19)-т халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүгч, ажилтнуудад өдөр тутам маск зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж, гар ариутгагч болон гарын шингэн саванг зохих газруудад байрлуулж ажилласан ба Говь-Алтай аймагт олон нийттэй харилцдаг байгууллагуудын алба хаагчдыг шинжилгээнд хамруулж байгаатай холбогдуулан өнөөдөр /2021.01.29/ нийт 19 шүүгч, ажилтныг PCR шинжилгээнд хамрууллаа.
ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУС /COVID-19/-Т ХАЛДВАРААС ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САХИН ХАМГААЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ НИЙТ ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД БОЛОН ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.
. . .