-1

АЙМАГ, СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2026-02-05 00:00:00    |   119


Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдэвт сургалтыг орж, гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.

Сургалтын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, чиг үүрэг, Эрүүгийн хуулийн зохицуулалт, 2025 онд шийдвэрлэсэн эрүүгийн болон зөрчлийн хэргийн төрөл, тоон судалгаа, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, түүнийг бууруулах чиглэлээр анхаарах асуудлуудыг тайлбарласан байна.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .