-1

ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2025-12-12 00:00:00    |   102

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан илтгэлийн уралдаанд тус шүүхийн Тамгын газрын ажилтнууд амжилттай оролцлоо.


Илтгэлийн уралдаан нь Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль, хяналтын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд явагдсан ба тэдний бүтээлч сэтгэлгээ, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил үүсгэж буй тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой байлаа.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр, П.Оюумаа нар “Хүүхдийн эрх ба хүний эрх” сэдэвт илтгэл танилцуулж, дэд байрт,


Шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт илтгэл танилцуулж, 3-р байрт тус тус шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон шүүхийн захиргааны нийт ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .