ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-11-28 00:00:00 | 86
Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг энэ онд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Золжаргалыг урьж, сургалт зохион байгууллаа.

“Хүний эрх”, “Хүний хувийн мэдээлэл”, “Хүний эрх ба технологи” сэдвийн хүрээнд сургалт орж, хүний эрх, технологийн тухай ойлголт, халдашгүй байх эрх ба хүний мэдээллээ хамгаалуулах эрх, түүний ангилал, цахим орчин дахь эерэг болон сөрөг нөлөөлөл, цахим хуваагдал, энэ чиглэлээр байгууллагын авах арга хэмжээ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Тэрээр “Хүн бүр хуульч биш, гэхдээ эрхээ мэддэг байх нь чухал. Технологи бол зөвхөн хөгжил бус, бас хариуцлага юм” гэсэн үгээр сургалтын үйл ажиллагааг өндөрлүүлсэн юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР