ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2025-03-14 00:00:00 | 11Монгол Улсын хууль дээдлэх ёсыг сахиулж, шударга шүүх засаглалыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор;
Тус шүүхийн Тамгын газарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад ажилтан Д.Чанцалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр;
Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажилд хамт олноо манлайлан амжилт гаргасан шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгийг Монгол Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр, шүүгчийн туслах Л.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг өнөөдөр /2025.03.14/ хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Шагнуулсан шүүгч, ажилтнууддаа ажлын амжилт хүсэж, хамт олны зүгээс халуун баяр хүргэе!
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР