-1

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-20 00:00:00    |   27

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд системийн бүрдүүлэгч болох шүүгчийн туслахуудад зориулсан сургалтыг өнөөдөр /2025.01.20/ зохион байгууллаа.


Сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн удирдан явуулж, цахим хуудаст байршуулах шүүхийн шийдвэр, тэдгээрийг цахим хуудаст байршуулахад тавигдах техникийн шаардлага, цахим сангийн ашиглалт, хяналт, цахим системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлт, аюулгүй байдал, хориглох зүйл, цахим сангийн талаар өргөдөл, гомдол, санал хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа зэрэг асуудлуудын хүрээнд мэдээлэл өгсөн юм.


Мөн шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/-д 2024 онд байршуулсан шүүхийн шийдвэрүүдийг шүүх тус бүрээр танилцуулж, шүүгчийн туслахуудын зүгээс гаргаж байгаа нийтлэг алдаа, дутагдлыг танилцуулж, хэрхэн засах талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулав.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .