-1

БАЙГУУЛЛАГЫН “ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БАТАЛЛАА

2025-01-17 00:00:00    |   25

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь нэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх” гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбогдуулан байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр /2025.01.17/ хэлэлцүүллээ.

Хөдөлмөрийн дотоод журамд шүүгч, ажилтнуудын саналыг тусгаж, тэдний 100 хувийн саналаар тус журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .