ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН А.НАСАНДЭЛГЭР ТУС АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЛАА.
2024-07-18 00:00:00 | 184Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллаж, Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.
Уулзалтын дараа шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөл болон шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн энэ үеэр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шагнагдсан тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн, нярав Х.Ганболд, үйлчлэгч Д.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нарт шагналыг гардуулан өглөө.
Шүүх эрх мэдлийн салбарт үр бүтээл гаргаж, шүүхийн захиргааны үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд оруулсан идэвх зүтгэл гарган ажиллаж шагнагдсан шүүгч, ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР