-1

“ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР” 2024

2024-06-19 00:00:00    |   100

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн билээ.

Энэ өдөр Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо, Цусны салбар төвтэй хамтран цусны доноруудыг алдаршуулж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тус арга хэмжээний үеэр 2013 оноос хойш жил бүр цусаа хандивласан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Л.Отгонбаярт “БАХАРХАЛ 10” тэмдэг гардуулсан юм.

Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

. . .