ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2024-04-03 00:00:00 | 173Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, ахмад ажилтан Ж.Ганболд хүрэлцэн ирж, 2024 онд тус салбар зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шүүгч, ажилтнуудад танилцуулж, шүүх, шүүхийн Тамгын газартай хамтарч хэрэгжүүлэх ажлын талаар саналаа илэрхийллээ.
Мөн тэрээр дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэгч Япон улсад аялаад ирсэн бөгөөд тухайн улсын онцлог, амьдрах орчин нөхцөл, техник технологийн хөгжил, хүн ам, хүмүүсийн аж амьдрал, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг хэрхэн бий болгож байгаа болон хүмүүс хоорондын харилцаа, биеэ авч явах соёл зэрэг асуудлаар мэдээлэл хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүллээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .