ШҮҮГЧИЙН ТУСЛАХУУДЫН АЖИЛД ДОТООД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙВ
2024-03-29 00:00:00 | 231Шүүхийн Тамгын газрын даргын баталсан хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хуваарийн дагуу тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудын ажилд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн, шүүгчийн туслах Ө.Халиунаа нар ажилласан ба ажлын үр дүнг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслахуудыг байлцуулан танилцуулав.
Удирдамжид зааснаар “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам” болон “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн системийн ашиглалт, эрх зүйн актын өнгөн хувь бүрдүүлэлт, хэрэг материалыг архивд шилжүүлж байгаа байдал зэрэг чиглэлээр шалгасан байна.
Танилцуулгын төгсгөлд Ерөнхий шүүгч, шүүгч нарын зүгээс журам, аргачлалын хэрэгжилтэд цаашид анхаарах асуудлаар саналаа илэрхийллээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР