-1

ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-28 00:00:00    |   159

Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан Шүүхийн залуучуудын зөвлөлтэй хамтран шүүгч, ажилтнуудын дунд ширээний теннисийн тэмцээнийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Алтайн билэг” клубт зохион байгууллаа.

Ширээний теннисийн спортыг шүүгч, ажилтнуудад таниулах, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээний эрэгтэй төрөлд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, эмэгтэй төрөлд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ундармаа тус тус тэргүүлж, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .